“Жонш” манай хотын брэнд бүтээгдэхүүн:

Эдүгээ манай хот нь 68 дахь жилдээ хайлуур жонш олборлож байгаа бөгөөд энэхүү солонго шиг өнгө өнгөөр алаглах эрдэнэс нь 15-р зуунийг хүртэл оноогдсон нэргүй явж байгаад өөрийнх нь харьцангуй хайламтгай чанар, түүний нэмц нь металлын хайлалтыг түргэтгэж шаарыг амархан ялгаруулдаг зэргээр нь Латинын /флор/ урсамтгай флорит гэсэн нэртэй болжээ. Хайлуур жонш нь металл бус ашигт малтмал бөгөөд манай улсын уул уурхайн салбарт экспортлож байгаа чухал үнэт түүхий эдийн нэг билээ Хайлуур жонш нь тунгалаг цагаан, ягаан, ногоон, шар, хүрэн зэрэг өнгө бүр байдаг, шил шиг гялтгандаг, тэгш биш хагаралтай хатуулаг нь 4, нягтрал нь 3.18 байдаг бутрамтгай эрдэс юм. 7 Хайлуур жоншийг хими, төмөрлөг, хөнгөн цагаан, оптик, лазерь, шил, паалангийн үйлдвэрт хэрэглэнэ. Мөн атомын эрчим хүчний үйлдвэрт ураны изотопыг ялгаруулахад ихээр хэрэглэж байна Мөн Бэрхийн уурхайн жоншоор Бор-Өндөр сум болон орон нутгийн иргэд төрөл бүрийн ахуйн зориулалттай болон бэлэг дурсгалын зүйлсийг урлан бүтээж жоншний бас нэг гайхамшигт чанарыг нээж олны хүртээл болгож байгаа нь бахархууштай сайхан явдал юм.

2022-09-13 21:47:43