БЭРХ ХОТЫН АЛДАРТАН

Хурц овогт Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ нь 1980 оны 06 дугаар сарын 29 өдөр төрсөн.

Боловсрол:

- 1998 онд Хэнтий аймгийн Бэрх хотын Ерөнхий боловсролын сургууль

- 2008 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг Эрх зүйч мэргэжлээр төгссөн.

- 2001 онд Бэрс дээд сургуулийг сэтгүүлч мэргэжлээр

- 2015 онд Харвардын Их сургуульд Төрийн удирдлагын магистрын зэрэг хамгаалсан.

- Англи, Орос хэлтэй

Ажилласан байдал:

- 2001 онд Хэнтий аймгийн Бэрх хотын захирагчийн албанд Тамгын газрын дарга

- 2002 онд “Дэлхийн зөн Монгол” ОУБ-ын Хан Хэнтий нутгийн хөгжлийн хөтөлбөрийн удирдагч

- 2006 онд “Дэлхийн зөн Монгол” ОУБ-ын Бүсийн захирал

- 2008 онд Баянзүрх дүүргийн Нийгмийн бодлогын хэлтсийн дарга

- 2009 онд МАН-ын Удирдах зөвлөлийн Хэрэг эрхлэх газрын дарга

- 2016-2020 Монгол Улсын Их Хурлын гишүүн

- 2019-2020 Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга

- 2020 Монгол Улсын Их Хурлын гишүүн

- 2020 Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга

- 2021 оноос Монгол Улсын Ерөнхий сайд

Шагнал:

- 2010 онд Хөдөлмөрийн хүндэт медаль

Сонгуульт ажил:

- “JCI Монгол” Үндэсний байгууллагын Эрх зүйн зөвлөх

- “Азийн хүлэг улс” бодлогын судалгааны хүрээлэнгийн үүсгэн байгуулагч

- “Монголын зүрх Хэнтий” төслийн удирдагч

Бүтээл:

- “Алсын хараа” ном 2005

- “Азийн хүлэг улс” ном 2015 он

2022-09-13 21:36:24