БЭРХИЙН УУРХАЙ, БЭРХ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ ТҮҮХТ 70 ЖИЛИЙН ОЙН БОСГОН ДЭЭР МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ШАГНАЛ “ТЭРГҮҮНИЙ УУРХАЙЧИН” ЦОЛ ТЭМДГЭЭР ШАГНАГДЛАА

Монгол Улсын Засгийн газрын гишүүн, уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн а/152 дугаар тушаалаар МУ-ын “ТЭРГҮҮНИЙ УУРХАЙЧИН” цол тэмдгээр уурхайчин Хо.Эрдэнэбилэг, Л.Нямдарь, С.Эрдэнэ-Очир, Б.Энхбаатар, О.Гэрэлт-Од нар шагнагдсаныг Хотын Захирагч Ч.Энхжавхлан гардуулан өглөө.Бэрх хотынхоо хөгжлийн төлөө эзэмшсэн мэргэжил, ур чадвараа зориулсан их зүтгэлээ төр түмэндээ үнэлүүлж салбарын шагналаар шагнуулсан Та бүхэнд баяр хүргэж, эрүүл энх, аз жаргал, амьдралд нь хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе.

Зургийн тодорхойлолт алга байна.

БЭРХ ХОТ ЗАХИРАГЧИЙН АЖЛЫН АЛБА

2024-07-25 10:23:00