БЭРХ ХОТЫН ИРГЭДИЙН НИЙТИЙН ХУРАЛ АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ 

БЭРХ ХОТЫН ИРГЭДИЙН НИЙТИЙН ХУРАЛ АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ 

✅ Иргэдийн нийтийн хурал өнөөдөр буюу 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хуралдаж дараах асуудлуудыг хэлэлцлээ. Үүнд:

1. ИНХ-ын хуралдааны даргыг сонгох

2. Бэрх хотын Захирагч Ч.Энхжавхлангийн 2020-2024 оны мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг үнэлж, дүгнэх

3. Бэрх хотын Захирагчийг сонгох

✅ Багийн хуралд 309 иргэн оролцож, Бэрх хотын ИНХ-ын хуралдааны даргаар Н.Батбилэг ажиллав.

✅2020-2024 оны мөрийн хөтөлбөрийн хэрэгжилийг 100 хувь биелсэн гэж ИНХ-аас үнэллээ.

✅Бэрх хотын захирагчаар Ч.Энхжавхлан 100 хувийн саналаар улиран сонгогдлоо.

2024-12-17 16:00:00