ЗАХИРАГЧИЙН МЭНДЧИЛГЭЭ

ЗАХИРАГЧИЙН МЭНДЧИЛГЭЭ

Монгол Улсын Уул уурхайн салбарын ууган үйлдвэр Бэрхийн уурхай хайлуур жонш хийгээд бусад ашигт малтмалыг олборлон улс орныхоо экспортын чадавхыг өсгөн ажилласан цагаасаа Монгол улсын эдийн засгийн өсөлтөд жинтэй хувь нэмэр оруулсаар ирсэн билээ.

Бэрх хот үндэсний хүнд үйлдвэрийн салбарын хөгжилд үлгэр дуурайл болсон олон мэдлэг, ур чадвартай инженер техникийн ажилтан, ажилчдыг бэлтгэн гаргасан үе дамжсан уурхайчдын хот юм.

Монгол Улсын уул уурхайн салбарын түүхэн хөгжлийг бүтээлцэж ирсэн үе үеийн уурхайчид Бэрх хотын нийт иргэд, Бэрх хот-Бэрхийн уурхайтай ажил амьдралаа холбосон зон олон, залгамж халаа болсон залуучууд Та бүхэндээ Монгол Улсад уул уурхайн салбар үүсэж хөгжсөний 102 жилийн ойн баяр, Бэрхийн уурхай, Бэрх хот байгуулагдсаны 70 жилийн түүхэн тэгш ой тохиосон энэ жилийн “УУРХАЙЧДЫН БАЯР”-ийн гал халуун мэндийг өргөн дэвшүүлье.

Уурхайчдын яруу алдар бадартугай!

2024-12-25 08:00:00