БЭРХ ХОТЫН 2024 ОНЫ ШИЛДЭГҮҮД ТОДОРЛОО.

БЭРХ ХОТЫН 2024 ОНЫ ШИЛДЭГҮҮД ТОДОРЛОО.

Шинэ оны босгон дээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар эрхэлсэн ажилдаа идэвх санаачилга гарган, салбартаа олон жил үр бүтээлтэй ажилласан дараах нэр бүхий хүмүүсийг шагналаа.

"Хөдөлмөрийн хүндэт медаль"-аар Бэрх хотын Захирагчийн ажлын албаны Нягтлан бодогч Г.Осгонжаргал, "Бэрх Хөгжил" ОНӨААТҮГазар Дарга Б.Болормаа, "Автотээврийн Тэргүүний ажилтан" цол тэмдэгээр ЗАА-ны Хог тээвэрийн жолооч Б.Бямбажав, Тэргүүний Уурхайчин цол тэмдэгээр Д.Ганбаатар, Аймгийн ЗД-ын Жуух бичгээр ГТУА 42 дугаар анги Н.Доржготов, Хан Хэнтийн алдартан тэмдэгээр Б.Дагвадорж нар шагнагдлаа.

Нийгмийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцож харилцаа хандлага сайтай, эерэг зөв хандлагатай, бусдад үлгэрлэн манлайлдаг таны хичээл зүтгэл, хөдөлмөрөөрөө бусдыгаа манлайлсан оны шилдэг албан хаагчид Хотын Захирагчийн нэрэмжит ЦОМ-оор шагнагдлаа.

2024 оны Төрийн байгууллагын шилдэг ажилтан:

ГТУА-42 дугаар ангийн Дуудлага хүлээн авагч, Ахлах ахлагч К.Аягүль

Хүүхдийн цэцэрлэгийн багш Н.Одончимэг

2024 оны Төрийн байгууллагын шилдэг үйлчилгээний ажилтан:

СЭМТ-ийн Үйлчлэгч Б.Энхцэцэг

ЕБС-ийн жижүүр Ц.Мөнх-Амгалан

Бэрх Эрчим Засварын монтёр С.Сайнбилэг

2024 оны Шилдэг байгууллага:

Бэрх Дулааны станц

2024 оны Шилдэг хүмүүн:

Тамирчин Л.Сёрежа

Ахмад настан Г.Алтанцэцэг

2024 Онцлох хүмүүн

ЕБС-ийн Биеийн тамирын багш Л.Батжаргал

2024 оны Шилдэг ААНэгж байгууллага:

"Бэрх Тоонот" ХХК хамт олон тус тус шалгарлаа.

Шинэ жилийн дарс шиг оргилуун

Шинэхэн орсон цас шиг хөнгөн

Зулзган гацуурын үнэр шиг анхилуун

Шинэ оны мэнд хүргэж аз жаргал хүсэн ерөөе

Та бүхэндээ Шинэ он, Шинэ жилийн баярын мэнд хүргэе.

Бэрх Захирагчийн ажлын алба

2024-12-30 19:00:00