БЭРХ ХОТ БАЙГУУЛАГДСАН ДАЛД УУРХАЙН МУЗЕЙ, СУРГАЛТ СУДАЛГААНЫ ТӨВ БАЙНГЫН АШИГЛАЛТАД ОРЛОО

БЭРХ ХОТ БАЙГУУЛАГДСАН ДАЛД УУРХАЙН МУЗЕЙ, СУРГАЛТ СУДАЛГААНЫ ТӨВ БАЙНГЫН АШИГЛАЛТАД ОРЛОО

Мягмар-Бямба гарагт гэсэн 5 хоногт ажиллана.

Өглөө 10:00-12:00 цаг

Өдөр 14:00-17:00 цагт тус тус иргэдэд үйлчилгээ үзүүлж байна.

Ням -Даваа гарагт амарна.

 

ҮЙЛЧЛҮҮЛЭГЧДИЙН АНХААРАЛД:

0-5 НАСНЫ ХҮҮХДИЙГ ОРУУЛАХГҮЙ ТУЛ БАГА НАСНЫ ХҮҮХДҮҮДЭЭ АВЧ ИРЭХГҮЙ БАЙХЫГ ХҮСЬЕ.

6-15 НАСНЫ ХҮҮХЭД ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ.

16-18 НАСНЫ ХҮҮХЭД 50% БУЮУ 10000₮.(Батлах баримт бичигтэйгээ ирнэ үү!).

ТОМ ХҮН 20000₮ тасалбартай байна.

Тус музей Бэрхийн уурхайн уулын цехэд нэвтрэх босоо амыг ашиглан, далд уурхайн малталтын аргуудыг хэрэглэн газрын гадаргаас доош -45 гүнд байгуулж, уурхайн тээврийн түүхийг харуулсан хэсэг, уурхайчдын амрах байр, сургалтын танхим, Очир­ваань бурханы танхим, Монголын үйлдвэрлэлийн түүх болон уул уурхайн үүсэл хөгжлийн танхим, Бэрхийн уурхайн түүхийн танхим, “Эрдэнэт үйлдвэр”-ийн нэрэмжит танхим, “Монголросцветмет” ТӨҮГ-ын түүхийн танхим, “Оюутолгой”-н уурхай түүхийн танхим, Уурхайчин цайны газар, Уулзалтын өрөө, Хүлээн авалтын танхим, VR тоглоомын өрөө, Айдсын өрөө, Усан хүрхрээ зэргийг цогцлоожээ.

Дэлхийн мянганы суут хүн их эзэн Чингис хааны түүхэн аялал жуулчлалын маршрутын нэг чиглэл болгон Монголын далд уурхайн музей, сургалт судалгаа, аялал жуулчлалын Мэдээллийн төв байгуулагдсанаар түүхэн аялал жуулчлалын бусад төслөө танилцуулах, жуулчдын дамжин өнгөрөх төв болж жилийн 4 улирал үйл ажиллагаагаа явуулдгаараа онцлогтой юм.

Улаанбаатараас 400 км

Хэнтий аймгийн төвөөс засмал замаар 70 км зайд байрлаж байна.

ТА БҮХНИЙГ ХҮРЭЛЦЭН ИРЭХИЙГ УРЬЖ БАЙНА 

2025-01-07 00:00:00