Бэрх хотын захирагч Ч.Энхжавхлан "ВАЁО ФЛЮОРИТ", "ВАЁО ЭЙРТ" ХХК-ны ерөнхий Захирал Окуно Рээко, гүйцэтгэх захирал хатагтай Хаттори Жюничи нартай уулзалт зохион байгууллаа.

Тус уулзалтаар 70 жилийн ойн өмнө нийтийн орон сууцны гадна суурийн засвар, гэрэлтүүлэг, "Буян түгээгч" хийдийн гадна хашааны засвар, цэцэрлэгт хүрээлэнгийн тохижилт, олон жил ашиглалтад ороогүй сувиллын барилгыг 2024 оны 09 дүгээр сарын 01-ны өмнө өөрийн хүч хөрөнгөөр гүйцэтгэж ашиглалтад оруулахаар боллоо.

Хүсэлтийг хүлээн авч дэмжиж ажиллахаа илэрхийлсэн компанийн удирдлага хамт олонд талархал илэрхийлье.

Бэрх Захирагчийн ажлын алба

Бэрх Захирагчийн Ажлын Алба

2024-05-14 00:00:00