"Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах" баярын өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар "Алтангадас" одонгоор шагнагдсан Эрүүл мэндийн салбарын ахмад Л.Жалцав, Авто тээврийн салбарын ахмад Д.Чагцалмаа, Барилгын салбарын ахмад Ж.Бурмаа, Уул уурхайн салбарын ахмад Ж.Маналжав Р.Долгормаа нарт Хотын Захирагч Ч.Энхжавхлан гардуулан өглөө.
Эх орон, Бэрх хотынхоо хөгжил цэцэглэлтийн төлөө эрдэм мэдлэг, эзэмшсэн мэргэжил, ур чадвар, хөдөлмөр зүтгэлээ зориулсан эрхэм ахмадууддаа талархал илэрхийлж, эрүүл энх, урт наслаж удаан жаргалтай явахыг хүсэн ерөөе.
Бэрх Захирагчийн ажлын алба