БЭРХ ХОТООС 5 ЭХ АЛДАРТ ЭХИЙН ОДОНГООР ЭНГЭРЭЭ МЯЛААЛАА.

      Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан үр хүүхдээ эрдэм боловсролтой, эрүүл чийрэг, зөв сэтгэлтэй иргэн болгон өсгөж хүмүүжүүлсэн монгол ээжийн хөдөлмөр, зүтгэл, ач гавьяаг монгол төр алдаршуулан “Алдарт эхийн одон” гардуулдаг уламжлалтай.

Бэрх хотоос:

1 зэргийн одонгоор Г.Төгсбаяр,

2-р зэргийн одонгоор Д.Хонгорзул, Б.Эрдэнэтуул, Г.Чагцалдод, Г.Мөнгөнзул нар шагнагдлаа.

Алдарт ээжүүдэд болон гэр бүл, үр хүүхдүүдэд нь эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

                                                 Бэрх Захирагчийн Ажлын алба

2024-06-01 00:00:00