"Шинэ хоршоо хөдөлгөөн"

Засгийн газраас хэрэгжүүлж байгаа "Шинэ хоршоо хөдөлгөөн" Монгол улсын 21 аймаг 330 сумын хүрээнд хэрэгжин амжилттай зохион байгуулагдаж байна.

Энэхүү хөтөлбөрийн зорилго нь мал аж ахуйд хөрөнгө оруулалт хийх боломжийг урт хугацааны хөнгөлөлттэй зээлээр олгож байгаа явдал юм. Малчид нийлж нэгдэж хоршиж байж өөрсдийнхөө амьдралыг дээшлүүлэх амьжиргаагаа сайжруулах боломжтой.

Хөтөлбөрийн хүрээнд Хэнтий аймгийн Бэрх хотод дараах бүрэлдэхүүнийг МУ-ийн Засгийн газраас томилон ажиллаж байна.

Үүнд:

  1. Гадаад харилцааны яамны Үйлчилгээ хариуцсан хэлтсийн дарга Д.Өсөхбаяр,

  2. "Тавантолгой түлш" ХХК-ийн Захиргаа, хүний нөөцийн мэргэжилтэн Б.Элбэрэл,

Бэрх хотын ЗАА-аас

  1. Бэрх хотын ЗАА-ны Хүнс, хөдөө аж ахуйн мэргэжилтэн Ш.Ганцэцэг,

  2. Бэрх хотын ЗАА-ны Дотоод ажил, мэдээлэл сурталчилгаа хариуцсан мэргэжилтэн Н.Мичидмаа нар 1 сарын хугацаанд томилогдсон.

"Шинэ хоршоо хөдөлгөөн" үйл ажиллагааны хүрээнд Бэрх хотын 164 малчин өрхөд:

  • Хэрхэн хоршоо байгуулах;

  • Төсөл бичих, боловсруулах зааварчилгаа;

  • Төсөл хэрэгжих боломжтой нийт 14 арга хэмжээний чиглэл зэрэг хэрэгтэй мэдээ мэдээллийг хүргэн ажиллаж байна.

#ШинэХоршоо

#ДэмДэмэндээДээсЭрчиндээ

2024-05-15 21:00:00