БЭРХ ХОТЫН ИРГЭДИЙН НИЙТИЙН ХУРАЛ 2024 ОНЫ 05 ДУГААР САРЫН 07-НЫ ӨДӨР БОЛЛОО.

Бэрх хотын ИНХ-ын Зөвлөлийн 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 02 дугаар хуралдаанаар Бэрх хотын Иргэдийн Нийтийн Хурлыг 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдөр зохион байгуулж, дараах асуудлыг хэлэлцэн баталлаа.

1. Бэрхийн уурхай, Бэрх хот үүсэн байгуулагдсаны 70 жилийн ойн явцын танилцуулга, хийгдэх ажлын төсөв батлах, ойг угтаж нийтийн орон сууц, гэр хорооллын тохижилтын төсөв, хийгдэх ажлын танилцуулгыг Захирагч Ч.Энхжавхлан танилцууллаа.

2."Бэрх Хөгжил" ОНӨААТҮГ-ын 2024 онд хийгдэх ажлын төлөвлөгөөг Захирал Б.Болормаа танилцууллаа.

3. СӨХ-ын удирдах зөвлөлийг 11 хүний бүрэлдэхүүнтэй, хяналтын хороог 3 хүний бүрэлдэхүүнтэй байгууллаа.

4. СӨХ-ын гүйцэтгэх Захиралыг Удирдах зөвлөл томилохоор тус тус шийдвэрлэлээ.

ИНХ-даа идэвхтэй оролцож, саналаа илэрхийлсэн иргэд та бүхэндээ талархал илэрхийлье.

Бэрх Захирагчийн ажлын алба

Бэрх ИНХурал

2024-05-07 19:00:00