Хөдөө аж ахуйн салбарт хэрэгжиж буй бодлого шийдвэрийг танилцуулах, малчдын санал, хүсэлтийг сонсох, малчдыг салбар бүрийн мэдээллээр хангах, бэлчээрийн мал аж ахуйн уламжлал ахуй арга ажиллагааг сайжруулах, нэгж малаас авах ашиг шимийг нэмэгдүүлэх хийж хэрэгжүүлсэн ажлыг таниулах, малчид харилцан туршлага судлах, малчин өрхийн орлогыг нэмэгдүүлэх арга, хонины аж ахуй эрхлэх ба хот айлын төсөл, үхрийн фермер, аравтын бүлгээр хамтран ногоон тэжээл тариалах зэрэг мэдээлэл олгох малчдын хөдөлмөр зүтгэлийн үнэлж урамшуулах зорилгоор малчдын зөвлөгөөн 2024 арга хэмжээг зохион байгууллаа.
Хөдөө аж ахуйн өнөөгийн нөхцөл байдал цаашдын бодлого, авч хэрэгжүүлэх арга хэмжээ ХХАА-ын дарга Ж.Энх-Амгалан, Малчин өрхийн орлогыг нэмэгдүүлэх аргууд, хонины Аж ахуй эрхлэх ба хот айлын төсөл туршлага хуваалцах Булган аймгийн Хангал сумын малчин Х.Эрдэнэбулган, Цэнхэрмандал суманд малчид Аравтын бүлгээр хамтран ногоон тэжээл тариалж байгаа туршлагаас Цэнхэрмандал сумын ЗДТГ-н ХАА-н тасаг Бэлчээр газар тариалан хариуцсан мэргэжилтэн Ш.Оюунчимэг, Аравтын зохион байгуулалтын үр дүн туршлага хуваалцах Баян-Овоо сумын Сүмбэр багийн Засаг дарга Д.Батболд нар тус тус сургалт мэдээлэлийг өглөө.
Тус арга хэмжээнд 120 өрхийн 160 гаруй малчин иргэн оролцон малчдад чиглэсэн мэдээ мэдээллээр ханган, тулгамдаж буй асуудлыг сонсон шийдвэрлэн ажиллалаа.
Тус уулзалтын үеэр ажил үйлсээрээ бусдыгаа манлайлан орон нутгийнхаа хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулж шагнагдсан малчдад баяр хүргэж, шагналыг Захирагч Ч.Энхжавхлан, Хэнтий аймгийн ХХАА-н Газрын дарга Ж.Энх-Амгалан нар гардууллаа.
ХХАА-н Тэргүүний ажилтан цол тэмдэгээр: Н.Насандэлгэр, Д.Гантулга, Б.Бат-Эрдэнэ, Ж.Энхбаяр, Н.Очир
ХХАА-н хүндэт Жуух бичгээр: Р.Даваадорж, С.Бямба-Очир, Д.Цогт, Д.Уранбаяр, Х.Шакимшарерт, Ч.Энхболд, Д.Батхуяг, Г.Мөнхбат нар тус тус шагнагдлаа.
Шагнагдсан малчид та бүхэндээ халуун баяр хүргэж, ажил үйлсэд нь өрнүүн их амжилтыг хүсье.
Таван эрдэнэ сүргээ тал дүүрэн бэлчээж
Танан цагаан өргөөндөө аз жаргал амжилт бүтээлээр дүүрэн эрүүл энх байхыг ерөөе.
Бэрх Захирагчийн ажлын алба