Олон Улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Бэрх хотынхоо нийт эмэгтэйчүүддээ “МАРТ-8” цэнгүүнийг зохион байгууллаа.
Баярын цэнгүүний үйл ажиллагааг нээж Бэрх хотын Захирагч Ч.Энхжавхлан үг хэлж мэндчилгээ дэвшүүллээ.
Баярын үйл ажиллагаанд ирсэн эмэгтэйчүүддээ улаан сарнай, гарын бэлэг, азын сугалаа, концерт, бүжиг зэрэг олон олон гэнэтийн бэлэг барьлаа.
Мөн энэ үеэр олон сайхан ээжүүд “Дархан бэр”, “Уран бэр” өргөмжлөл гардан авсан сайхан үдэш байлаа.
Бэрх Захирагчийн ажлын алба