Бэрх хотын Захирагч Ч.Энхжавхлан хүүхдийн баярын арга хэмжээг нээж хүүхэд багачууд, ээжүүддээ болон, одон авсан ээжүүддээ баярын мэндчилгээ дэвшүүллээ.
"Дархан бэр" тэмдэгээр өргөмжлөгдсөн ээжүүддээ хүндэтгэл үзүүлж шагнал гардууллаа.
Хэнтий аймаг 2022 оныг "ХҮҮХДИЙН ХӨГЖИЛ, ХАМГААЛЛЫН ЖИЛ" болгон зарласантай холбогдуулан Улс, бүс аймагтаа урлаг, спорт, сурлагаараа амжилт гаргасан сурагчдыг шагнаж урамшуулав.
Сургууль, цэцэрлэгийн сурагчдын урлагийн номер, төрийн албан хаагчид флашмоб бүжгээр хүүхдүүддээ мэндчилгээ дэвшүүллээ.
Сайхан бүсгүйчүүдийн минь үрс нь эрүүл байж үйлс нь цагаан байх болтугай
Бэрх Захирагчийн ажлын алба